Барьцааны нэг иргэн амиа алджээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд барьцаалагдсан Японы хоёр иргэний нэг нь амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид 42 настай, зураглаач Харуна Юкавагийн амийг хөнөөж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
өб
Түүнтэй хамт барьцаалагдсан сэтгүүлч Кенжа Гото “Youtube.com” сайтад нийтлэгдсэн дээрх бичлэгийн төгсгөлд “Надтай хамт хэт даврагчдад барьцаалагдсан, анд нөхөр Харуна Юкава хэдхэн цагийн өмнө амиа алдлаа” хэмээн хэлжээ. Хэт даврагчид Кенжа Готог Йордонд ял эдэлж буй “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн Сажида аль Ришавигаар солилцох санал тавьсан гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв.
ы
Тэрбээр 2013 онд Йордонд алан хядах ажиллагаа зохион байгуулах үедээ, тус улсын цагдаа нарт баригджээ. Японы “NHK” агентлаг “Барьцааны нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл нийтэд цацагдсаны дараа Ерөнхий сайд Шинзо Абе шуурхай хуралдаан зохион байгуулсан” гэж мэдээлжээ. Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт барьцааны иргэдийг суллахын тулд Японы Засгийн газрыг 72 цагийн дотор 200 сая ам.доллар өгөхийг шаардсан юм.
ы
Тэднийг олгосон хугацаа Токиогийн цагаар өнгөрсөн баасан гаригийн 02.50 цагт дууссан билээ. Ерөнхий сайд Абе иргэдээ эсэн мэнд аврахын тулд хэт даврагчдын шаардлагыг биелүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл тус бүлэглэлтэй холбоо тогтоож чадахгүй байгаагаа ард түмэндээ учирлажээ.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ