Туслах нисгэгчийн цогцсыг гаргажээ
Ява тэнгист осолдсон Индонезийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцтой хамт осолдсон 155 зорчиг, багийн долоон гишүүний цогцсыг далайгаас гаргаж авах ажил өнөөдрийг хүртэл үргэлжиж байна. Олон улсын аврагчид Ява тэнгисээс нийтдээ 59 хүний цогцсыг гаргаад буй.
өы
Өчигдөр Индонез- Сингапурын аврагчид уснаас дөрвөн хүний цогцсыг гарган авч, Жакарта хотруу хүргэсэн байна. Тэдний нэг нь “Airbus A320-200” онгоцны туслах нисгэгч байсан гэж Индонезийн Тээврийн сайд Хади Мустофа ярьжээ.
өы
Тэрбээр “Нисгэгчийн цогцсыг шинжилж, хар тамхи эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тодруулахаар ажиллаж байна. Тэрээр дүрэмт хувцастай байсан учир нисгэгч гэдгийг шууд тогтоосон” гэж хэлжээ. Хар хайрцгийн мэдээллийг тайлах ажил 25 хувьтай явагдаж буйг сайд онцолжээ.
ы
Шинжээчдийн урьдчилсан таамаглалаар “Онгоцны ахмадын буруутай үйл ажиллагаанаас болж онгоц осолдсон” гэв. “Airbus A320-200” онгоц хувиарын бус өдрөө нислэг үйлдсэнээс гадна ахмад осолдох хүрлээ төв станцаасаа тусламж хүсээгүй гэнэ.
өы
Өнгөрсөн долоо хоногт онгоцны их биеийн хэлтэрхий болон хамар буюу урд хэсгийг уснаас гаргасан юм.
бы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ