Оросын талыг баримтлагчид хүний аминд хүрчээ
Оросын талыг баримтлагчид Украины зүүн хязгаарын Мариуполь хот руу довтолж, олон хүний аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Босогчид худалдааны төв болон автобусын буудал руу ойрын зайн пуужин харвасан гэж Украины Засгийн газраас мэдээллээ.
ир
Гэнэтийн халдлагын үеэр 32 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархтсан байна. Оросын талыг баримтлагчдын гэнэтийн довтолгооны дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлажээ.
пю
Порошенко хуралдааны эхэнд “Мариуполь, Донецкт болсон халдлагыг Оросын захиалгаар салан тусгаарлагчид болон босогчид үйлдсэн. Өнөөдөр бид хүчгүй байгаа ч Украин тусгаар улс гэдгийг мартаж үл болно” гэж хэлжээ.
дв
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ