Аделийн нэрээр жиргэгчийг баривчилжээ

img

Дуучин Аделийн нэрийг ашиглан твиттерт жиргэдэг байсан “X” гэгчийг өнгөрсөн долоо хоногт Лондонгийн цагдаа нар саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “X” дуучны нэрийг ашиглан твиттер нээж ““Charlie Hebdo” сонин тэнэгээсээ болж хамаг сэтгүүлчээ алдсан. Тэд исламын шашинтнуудыг хэтэрхий дорд үзлээ”, “Их Британийн хэвлэлүүд хааны гэр бүлээс өөр зүйл бичдэггүй юм уу”, “Би бол шилдэг нь”, “Миний хоолой давтагдашгүй”, “Миний нөхөр авто ослоор амиа алдчихлаа” гэх мэт жиргээг нийтэлж, дуучны нэр хүндэд санаатайгаар халджээ.

1

Дээрх жиргээнүүдээс болж твиттер хэрэглэгчид цагдаад хандаж Аделийн хаягийг хаахыг шаардсан удаатай. Тэгвэл дуучин бүсгүй хэзээ ч твиттер ашиглаж үзээгүй гэж фэнүүддээ мэдэгдэж, өөрийнх нь нэрийг ашигласан гэмт этгээдийг барихыг хүссэн байна. Тэрбээр “Sun” сонинд “Би олон нийтийн сүлжээг хэтэрхий завтай хүмүүс ашигладаг гэж боддог. Би зав муутай учир твиттер ашигладаггүй. Дахин миний нэрийг ашиглахгүй байхыг хүсье” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-26
chadkv bol hohin doo:
bi yg eniig unshij baigaa hvn shig anhandaa hezeech netees mungu oloh bolomjgvi gej boddog bailaa tegsen 21 r zund ym hogjij bolomjtoi boljee ta itgenvv bainuu oroo l med http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orj bvrtgvvleed register now gedgiin daraad boloo tegengvvd tanid 25 dollar ogno. tegeed neg hayg taraan tgeel boloo ene bol ymar negen virus bish shvv mongoo money-gram aas awna za tgeed hiinvv bainuu orool med
2015-01-25
jobweekly:
http://theweeklyjob.com/?id=326025
2015-01-25