Шинэ бүтээл танилцуулна
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурлаар нэгэн шинэ бүтээлийг танилцуулах юм байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан Монгол Улсад анх удаа хууль, эрх зүйн мэдээллийн гарын авлага, нугалбар хуудсыг сонсох, харах хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэжээ. Тус бүтээлийг олон нийтэд танилцуулах хурал 11:00 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ