Хоригдож буй хэт даврагчаар солино гэжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Жихади Жон гэгч өчигдөр 12.00 цагийн үед барьцаанд байгаа Японы иргэн, зураглаач Харуна Юкавагийн аминд хүрснээ мэдэгдсэн билээ. Тэрбээр “Японы Засгийн газар биднийг үл тоож, хэлэлцээр хийхийг хүсээгүй учир Харуна Юкава амиа алдлаа. Сүүлчийн боломж. Барьцаанд байгаа 47 настай Кенжа Готог аврахыг хүсч байгаа бол Йордонд ял эдэлж буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Сажида аль Ришавигааг сулла. Дайчныг минь суллаж, Иракт авчирсан тохиолдолд барьцааны иргэнийг суллах болно” гэж хэлжээ. Сажида 2013 оны нэгдүгээр сард Йордонд алан хядах ажиллагаа явуулах үедээ баривчлагдаж, өнгөрсөн жил 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.

1

Хэт даврагчийн дээрх мэдэгдлийн дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абе Йордоны Ерөнхий сайд Авин Хасамнехтэй утсаар ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Абе барьцаанд байгаа иргэнээ аврах шаардлагатай байгаагаа Йордоны удирдлагуудад мэдэгдсэн ч нааштай хариу авч чадаагүй байна. Йордоны Ерөнхий сайд “Сажида аль Ришавигааг суллах нь хэтэрхий эрсдэлтэй. Түүний эрх чөлөөтэй болсон өдөр Йордон эрсдэлд орно” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ