Майдури хот руу дайрчээ
Нигерийн хэт даврагч “Боко Харам”
бүлэглэлийн 100 гаруй дайчин өчигдөр 17.00-18.00 цагийн үед Майдури хот руу
дайрч, эзлэхийг санаархсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид хот руу хуягласан машинаар
дайрч, замдаа тааралдсан хүмүүсээ буудаж, гэмтээж байжээ. Халдлагын үеэр 11 хүн
амиа алдсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан нийслэл Абужа болон Майдури
хотыг хамгаалалтад авахыг Батлан хамгаалах яаманд үүрэгдсэн байна. Мөн аюулгүй
байдлын үүднээс төв замуудыг хаасан аж.
“Боко Харам” бүлэглэлийн асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон
Керри, Ерөнхийлөгч Жоннатхантай утсаар ярьсан байна. Керри хэт даврагчдаас газар
нутгаа хамгаалахад нь туслалцаа үзүүлэхээ амлажээ. Энэ сараас эхлэн “Боко Харам”
бүлэглэл террорист халдлагаа эрчимжүүлж, Ерөнхийлөгчөө эрх мэдлээсээ
татгалзахыг сануулаад буй.
НҮБ-ын мэдээлснээр хэт даврагчид ганцхан сарын дотор 200-300 хүний аминд хүрсэн гэв. Энэ сарын 19-нд хэт даврагчид хөрш Камерунд халдлага үйлдэж, 100 орчим хүнийг барьцаалсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ