Грекийн сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулжээ

img

Грекийн парламентын сонгууль өчигдөр болж өндөрлөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сонгуулийн нэгдсэн дүнгээр парламентын сонгуульд сөрөг хүчин гэгддэг “Сириза”нам нийт сонгогчдын 75 хувийн санал авч ялалт байгуулжээ. Тус намынхан парламентын 300 суудлын 151-д ялалт байгуулж чадсан байна. Намын дарга Алексис Ципрас сонгогчдодоо талархалаа илэрхийлээд “Грек хүчирхэгжих цаг нь боллоо” гэж хэлжээ. Тэрбээр дараагийн Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болсон юм.


“Сириза” намтай сонгуульд өрсөлдсөн Ерөнхий сайд Антонис Самарасын тэргүүлдэг “Ардчилсан” намынхан ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Сонгуулийн өмнө “Сириза” нам ялалт байгуулвал Грекийг Европын холбооноос гаргана хэмээн мэдэгдэж байсан юм. Харин тус намын дарга өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Грек Европын холбооноос гарах нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orignal ni shvv :
bi yg eniig unshij baigaa hvn shig hezeech netees mongo olj bolkv gej boddog bailaa tegsen gvi baijee 21 zuun blj ym hogjijee. ene bol ymar negen torliin virus bish shvv!!! http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orood register now iin daraad bvrtgvvleed boloo tanid 25 dollar ogno tgeed neg hayg taraan ih amarhan ymaaa bi odoo 195 dollar oltson yawj bn. za tgeed itgenvv bainuuu orool med. 1 min l zartsuulah yumaaa
2015-01-27
зочин :
хүүе хүүе 75%-ийн санал авсан биш саналын 75 хувийг тоолж дууссаны дараа 36%-ийн санал авсан гэсэн мэдээ уншсан даа
2015-01-26