Бид иргэж ирнэ
Бээжингийн удирдлагуудыг сонгуулийн нээлттэй эрх олгохыг шаардаж, шүхэрт
хувьсгал санаачилсан Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу твиттертээ “Бид
иргэж ирнэ” хэмээн жиргэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн оны
есдүгээр сараас Хонконгийн 10 гаруй их сургуулийн оюутнууд ирэх 2017 оны орон
нутгийн сонгуульд өөрийн хүссэн хүнээ сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж,
жагссан юм. Энэхүү жагсаал өнгөрсөн оны төгсгөл хүртэл үргэлжилсэн билээ. Шинэ
оны өмнө оюутнуудыг хүчээр тарааж, 500 гаруй оюутныг баривчилсан юм. Тэгвэл
дээрх жагсаалыг санаачлагчид өнгөрсөн амралтын өдөр цугларч, жагсаалаа үргэлжлүүлэх
нь зөв хэмээн үзжээ.
Оюутны холбооны төв сайтад “Шүхэрт хувьсгал Бээжингийн удирдлагуудаас
хариулт авч чадалгүйгээр тарсан. Мөн олон оюутан залуус, жагсаалын үеэр их
баривчилгаанд өртөж, бие болон сэтгэл санааны томоохон хохирол амссаныг бид мартах
учиргүй. Бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Бид ирээдүйнхээ төлөө
тэмцэх хэрэгтэй” гэж бичжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Хонконгийн захирагч Лин Чун Иен оюутнуудыг дахин
жагссан тохиолдолд хүч хэрэглэхээ сануулсан байна. Тэрбээр “Шүхэрт хувьсгалаас
болж төрийн байгууллагууд ихээхэн хохирол амссан. Оюутнууд төв замуудыг хааж,
улсад их хэмжээний хохирол учруулсан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ