125-р дунд сургуулийг нийслэлийн өмч болголоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан яг одоо Нийслэлийн Засаг даргын тамгийн газарт болж байна. Хуралдаанаар Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмч болгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, холбогдох хэлтэсийн дарга мэргэжилтнүүдийн хамт оролцлоо. Хуралдааны үеэр тус сургуулийн өмчийн асуудалтай хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөлөө. Түүний эцэст Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга болох Ерөнхий боловсролын 125-р дунд сургуулийг нийслэлийн өмч болгох шийдвэрийг баталлаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ