Гэр хорооллын айлууд цахилгааны хөнгөлөлт эдлэхгүй

img

Утаагүй зуух хэрэглэдэг байсан гэр хорооллын өрхүүдийн цахилгааны төлбөрийн 50 хувийг улсаас хөнгөлдөг байсан. Харин энэ онд тус хөнгөлөлтийг дээрх айлууд хүртэх боломжгүй болжээ. Учир нь Монгол Улсын эдийн засаг хүндэрснээс үүдэж 2015 оны улсын төсөвт дээрх өрхүүдэд олгодог цахилгааны хөнгөлөлт болох мөнгийг суулгаагүй юм байна. Ингэснээр сард 100-200 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан өрхүүд цахилгааны төлбөрөө бүтнээр нь төлөхөөр болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан “УБЦТС” ТӨХК хэрэглэгчдэдээ хандан доорх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

аа

Цахилгааны үнийг урамшуулалд хамрагдсан хэрэглэгчдийн анхааралд

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж, Агаарын тухай хуульд заасан нөхцөл, шалгуур хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх, хэрэглэгчийн төлбөрт тооцсон цахилгаан эрчим хүчний урамшуулал, хөнгөлөлтийн зөрүүг эрчим хүчний байгууллагад олгохыг Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газраас дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны 11 дүгээр сард “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг баталсан.

Журмаар төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тухайн онд цахилгааны үнийн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн жил бүрийн Монгол улсын Төсвийн тухай хуульд тусгуулан шийдвэрлүүлж, цахилгаан эрчим хүчний урамшууллыг санхүүжүүлэх эх үүсвэрийг  хангагч байгууллага болох УБЦТС ТӨХК-д олгож байхаар зохицуулсан.

Энэ онд цахилгааны үнийн урамшуулал, хөнгөлөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт тусгуулах саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч улсын төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгө Улсын Их Хурлаас баталсан “2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд тусгагдаж батлагдаагүй тул УБЦТС ТӨХК нь хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Иймд цахилгааны үнийн хөнгөлөлт олгох үйл ажиллагаа 2015 оноос зогсох болсныг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгааны үнийн урамшуулал эдэлдэг хэрэглэгчдэдээ мэдэгдэж  байна” гэжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

налайхаас:
ардчилсан нам авсныхаа нүхийг улам л гүн ухаж байна даа хөөрхий
2015-03-02
сссс:
манайх цахилгаанаар халдаг айл тогны мөнгө маань 200-270000н төгрөгний хооронд гардаг.хөнглөлтөө бичүүлэх гээд очтол згаас төсөв орж ирээгүй хөнгөлхөө больсон гэнээ хичнээн уур хүрвээ. цахилгааны үнээ нэмээд хөнглөлт байхгүй болхоор нүүрсний хэрэглээ уламл ихсэх байхдаа.утаатай уб хэзээч утаанаасаа салахгүй.сайд гуай бидний кармаанаас мөнгө аваад эз нь дээрдэнэ гэж бодожл байгаан байхдаа мөнч зүдэрсэн дээдсүүдээ чааваас.иргэдийн кармааруу орохгүй гээд байсан сайханбилэг мөнч ахархан бодолтой хүн юм. энэ зг ч дээ ерөнхийлөгч маань сайхан ярианаас цаашгүй хүн байндаа үйл хөдлөл ам 2нь зөрөөд
2015-02-12
улсын их хурлын малнуудад:
цахилгаанаар халдаг айлууд өвлөнө хөлдөж үх гэж байгаа юм байналдаа.бас тогны мөнгө нэмдэг ч бас юу вэ хэвээр үлдээхгүй бол бослого болгох болно мал новшнууд.яаж агаарын бохирдолгүй болгох гээд байга малнууд вэ хамгийн зөв нь шахмал түлш биш утаагүй зуух биш энэ байсышдээ малнуудаа
2015-02-08
дэмбээ:
утаанбаатар минь сайн байна уу. улаанбаатар минь баяртай. төрийн залгамж халаа гэдэг хаана байна. нэг төр солигдмогц урд төрийн гаргасан шийдвэрийг өөрчилдөг нь аль ч улсад байдаггүй байхаа. цахилгаан халаалттай гэр хорооллынхон дахин шавар зуухандаа нүүрсээ түлээд утаагаа үйлдвэрлээд уушигаа хордуулаад эхлэхээс . сайханбилэг ан-аараан туг тахихаар шийдвэр их л гаргах юмаа. зайлуул юм үзээгүй юм болоод их л баярлаж байна лээ. гэж нэгэн кинон дээр ярьж байдаг шиг юм болж байнадаа ан-ынхан сонгууль тулаад ирэхээр яаж тогос шиг донгодож эхлэдэг билээ.
2015-01-30
trtyrrt:
togoor halaa gej hamag ailiin zuuhiig nuraalgaj bvh munguur n paar tawiulchihaad tesgim uwliin hvitneer ingedeg n yaj bgn..bas boloogvi tsahilgaan tvgeeh uls mungu ugdug gd togniihoo vniig nemchiheed bdag yg ene vetei n dawhtsuulj ingej bolohgvi bizdee...ene ulsuud neeree arai l bi*e..mungu n hooloidoo teegleed gahaj vhwel taarsan ymnuud
2015-01-27
zzzz:
ene zuuhiig avbal tsahilgaaniig chini hungulnu gej zuuhaa zarchihaad odoo zarj duuschihaad hunguluhuu boliloo gej bgaa yum bna l daa. hugiin hulgaichuud yum daa... ard tumen bosoh udur irne shuu...
2015-01-27
зочин:
энэ бол олон хуулийг ноцтой зөрчиж байна агаарын тухай хууль, үндсэн хуулийн заалт хүний эрхийн хуулиудыг ноцтой зөрчиж байна одоо нэгдэж эсэргүүцье үндсэн хуулийн цэцэд хандъя өөрсдөө зөрүүг нь тоожоод мөнгөө тушаана шүү хөнгөлөлтөө авч үлдээд өгөхгүй шүү ард түмээн
2015-01-26
зочин:
энэ бол олон хуулийг ноцтой зөрчиж байна агаарын тухай хууль, үндсэн хуулийн заалт хүний эрхийн хуулиудыг ноцтой зөрчиж байна одоо нэгдэж эсэргүүцье үндсэн хуулийн цэцэд хандъя өөрсдөө зөрүүг нь тоожоод мөнгөө тушаана шүү хөнгөлөлтөө авч үлдээд өгөхгүй шүү ард түмээн
2015-01-26
зочин:
энэ бол олон хуулийг ноцтой зөрчиж байна агаарын тухай хууль, үндсэн хуулийн заалт хүний эрхийн хуулиудыг ноцтой зөрчиж байна одоо нэгдэж эсэргүүцье үндсэн хуулийн цэцэд хандъя өөрсдөө зөрүүг нь тоожоод мөнгөө тушаана шүү хөнгөлөлтөө авч үлдээд өгөхгүй шүү ард түмээн
2015-01-26
zochin:
uu za za, ene arai heternee. tognii une nemegdsen, deerees ni hungulultuu uguhgui bol dahiad nuursee tulehees dee.
2015-01-26
сонгогч:
ардчилсан нам авсныхаа нүхийг улам л гүн ухаж байна даа хөөрхий
2015-01-26
хахах :
муусайн монголчуудыг ясыг нь цайлгаж байна даа ардчилагч намхан махчингууд
2015-01-26
hereglegch:
neg musun dampuurlaa zarla aa.er n huvi hunii hariutslaga turiin hariutslaga 2 adil boljee.huuliig 3 honogtoo bish yadaj 30 jildee murddug baih umsan.yadaj ard irgedeesee uuchlalt guih heretgei shte.
2015-01-26
олодд:
болиочээ ард түмнээ битгий доромжлоод байгаач
2015-01-26
zochin:
er ni hunguluud suid bolson yum baihgui. ene jiliin huvid 2 sar l hungulsun baih. nodnin harin medegdej baisan. tiim ih hungulduggui.
2015-01-26
irgen:
er ni hunguldug baisan yumuu, hunguluhuu boliloo gehed deerees ni vnee nemdeg ni bas l hetsvv bna shvv darga naraa. za er ni tegeed ter hvmvvst ni end bichisen zvilvvd hvrdeggvi ch baihduu
2015-01-26
irgen:
nuursd tulhgui geed ochnoon ail tsahilganaar haldag bolloo ene ailuudaa demjeecheee ysan zavharsan tor zasagtai ym beee
2015-01-26
ариунаа:
төр засгийн бодлогын золиос жирийн иргэд болж хоцорч болохгүй. эдгээр иргэд нийлж байгаад засгийн газрыг шүүхэд өгөх хэрэгтэй. үндсэн хуулиар олгогдсон "цэвэр, эрүүл, аюулгүй, баталгаатай орчинд амьдрах" эрхийг нь ноцтой зөрчсөн зг-ыг огцортол нь тэмцэх хэрэгтэй. энэ эдийн засгийн хүндрэлийг жирийн иргэд үүсгээгүй, засгийн газрын бодлого л үүсгэсэн биз дээ. украины хэрэг явдлаас болж хятад, орос хоёр манай улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас боллоо гэж шаавал яанаа ха ха ха.
2015-01-26