Дахиж нэр төрд халдвал хатуу арга хэмжээ авна
УИХ дахь бие даагчийн зөвлөлөөс сэтгүүлчид мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүд өнгөрсөн долоо хоногт баталсан энэ оны төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийлсэн. Бие даагчид бухимдалтай байна. Учир нь Төсвийн тодотголыг хэлэлцэх үед С.Ганбаатар гишүүний гаргасан “зардал хэмнэх үүднээс дэд сайдуудын орон тоог цомхотгох” зарчмын зөрүүтэй санал УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн. Гэвч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Дэд сайдуудын орон тоог хасах шаардлагагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган, хэлэлцүүлснийг УИХ-ын гишүүд дэмжсэн юм. Үүнтэй холбоотойгоор бие даагч гишүүд УИХ-ыг хууль зөрчсөн хэмжээн үзэж, ҮХЦ-д хандах болсноо илэрхийлсэн.
1
Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасахгүй байх асуудал батлагдсаны дараагаар УИХ-ын дарга “Нэг өдрийн популизм үүгээр дууслаа” хэмээсэн нь бие даагчдыг ихээхэн бухимдуулсан бололтой. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улсаа өрөнд хийгээд байгаа Монголбанкны Ерөнхийлөгчийг яагаад хамгаалаад байгаа юм бэ. 1500 орчимд эргэлдэх байсан ам.долларыг 1900 төгрөг болгочихоод “ард түмнийг зөөлөн газардлаа” гэж доромжилж байна. УИХ-ын дарга цаашдаа энэ хүнийг хамгаалах эсвэл олон түмнээс сонгогдсон түшээдийг микрофон ашиглаж доромжилбол бид гурав хариуцлага тооцно. Хууль бусаар УИХ-ын дарга болсон. Бидний үгийг хорих хязгаарлах нь хэрээс хэтэрч байна. Энэ хүн бол намын дарга намын төлөөлөл. Бид бол ард түмний төлөөлөл. Энэ хоёрын хооронд асар том зөрүү бий. Дахин хэн нэгэн гишүүний нэр төрд микрофон ашиглаж халдах юм бол маш хатуу арга хэмжээ авна. Микрофон ашиглаад хэн нэгнийг доромжлоод сууж бай гэж тэр хүнийг сонгоогүй” хэмээсэн юм.
Мөн Гацуурын ордод олборлолт явуулахын эсрэг байр суурьтай байгаагаа бие даагчид мэдээлсэн юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ