Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хойшлууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Эх газар” ХХК-ний ашиглалтад оруулсан төмөр зам доогуурх автомашины нүхэн гарцыг улсын тусгай хэрэгцээнд худалдан авах асуудлыг хэлэлцлээ.
Гэвч тус компаниас тус нүхэн гарцыг 920 сая төгрөгөөр үнэлжээ. Тиймээс тус нүхэн гарцын үнэлгээнд дахин шинжилгээ хийхээр болсон юм. Иймд тус асуудлыг түр хойшлуулах нь зүйтэй хэмээн ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ