Хайгуулын тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс өгч эхэллээ

img

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс Ашигт малтмалын газар хүлээж авч байна. Ингэхдээ төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлэх юм байна.

Нийтдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19,8 хувь буюу 31 сая га талбайд  тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд  буй бөгөөд үүнээс 20,9 га сая талбайд өргөдлийн журмаар, 10,1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм байна.

 Эхний удаад нутгийн баруун хагаст хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ