Обама эмгэнэл илэрхийлэв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй утсаар ярьж, хэт даврагчдын гарт амиа алдсан зураглаач Харуна Юкавагийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Харамсалыг минь хүлээн авна уу. Ирак болон Ойрхи Дорнодод эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн гарт Японы иргэн амиа алдсанд харамсч байна. Тус бүлэглэлтэй тэмцэхэд АНУ хамтран ажиллах болно. Мөн барьцаанд байгаа хоёр дахь иргэн Кенжи Готог суллах ажилд туслалцаа үзүүлэхээ мэдэгдье” гэж ярьжээ.


Абе “NHKагентлагт “Харуна Юкава амиа алдсан нь үнэн. Хэт даврагчид Кенжи Готогоор Йордонд ял эдэлж буй хэт даврагчаар солилцох санал тавьсан. Би энэхүү саналын хүрээнд Йордоны удирдлагуудтай холбоо тогтоосон ч үр дүнд хүрсэнгүй. АНУ, Их Британи, Австралиас тусламж авах бодолтой байна” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
http://weeklyyouthpay.com/?ref=509218 orj burtguuleed mongoo avaarai! ene yag unen shuu
2015-01-26