“American Sniper” халдлага дагуулж болзошгүй

img

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн гол дүрд нь тоглосон “American Sniper буюу “Америкийн мэргэн буудагч” кино исламын шашинтнууд болон хэт даврагчдыг өдөөн турхирч болзошгүй гэж Араб-АНУ-ын иргэний эрхийн холбооноос мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус холбооноос “Нээлтээ хийгээд удаагүй байгаа найруулагч, жүжигчин Клинт Ийствудын бүтээл “Америкийн мэргэн буудагч” киноны зохиол болон утга санаа нь исламын шашинтнуудыг санаатайгаар гутаан доромжилж буй учир хэт даврагчид болон зэвсэгт бүлэглэлийн дайчид Америкт халдлага үйлдэж болзошгүй. Тиймээс энэхүү уран бүтээлийг кино театруудаар гаргахгүй байхыг хүсье” гэж мэдэгджээ.


Мөн холбооны удирдлагууд найруулагч болон гол дүрийн жүжигчинд мэдэгдэх хуудас илгээж, аюулгүй байдлын үүднээс хамгаалалттай явахыг анхааруулсан гэнэ. Найруулагч “Олон улс өнгөрсөн хэдэн хоногийн туршид хүчирхийлэл, заналхийллийг харлаа. Хэт даврагчид биднийг айлгаж байна” гэж жиргэжээ.


Энэхүү уран бүтээлд АНУ-ын цэрэг, мэргэн буудагч Крис Кайлын 2003-2009 он хүртэл Иракт цэргийн алба хаасан үеийн тухай өгүүлдэг аж.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orignal ni shvv:
bi yg eniig unshij baigaa hvn shig hezeech netees mongo olj bolkv gej boddog bailaa tegsen gvi baijee 21 zuun blj ym hogjijee. ene bol ymar negen torliin virus bish shvv!!! http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orood register now iin daraad bvrtgvvleed boloo tanid 25 dollar ogno tgeed neg hayg taraan ih amarhan ymaaa bi odoo 195 dollar oltson yawj bn. za tgeed itgenvv bainuuu orool med. 1 min l zartsuulah yumaaa
2015-01-27