Хайрын шүлэгчийг тодруулна
Гэгээн хайрыг магтан дуулагчид хуран чуулдаг “Цагаан уул” хайрын шүлгийн наадам 17 дахь удаагаа учран золгож байна. 1991 оноос зохион байгуулагдаж эхэлсэн “Цагаан уул” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 21-ээс эхэлсэн бөгөөд одоогоор 10 гаруй материал хүлээн аваад байгаа аж. Харин шилдэг найрагчийг тодруулах арга хэмжээ ирэх сарын 13-ны 12.00 цагт Улаанбаатар чуулгад болно.
х
“Цагаан уул” хайрын шүлгийн наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ