Т.Хасбаатар ҮЗХ-д гомдол гаргана

img

вөрхангай аймгийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуулийг хийжээ. Нөхөн сонгуульд С.Дэмчиг, И.Мөнхжаргал, Ц.Доржпалам, Т.Батчулуун, Р.Оюунцэцэг, Б.Жавзансүрэн, Д.Лхагвабуд нарын долоон нэр дэвшигч өрсөлдсөн байна. Олонхийн саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүн гэгддэг Д.Лхагвабуд нар тодорч, ҮЗХ-ны гишүүн болсон аж. Гэвч Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Өвөрхангай аймгийн Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны нөхөн сонгуульд өрсөлдүүлээгүй тул энэ асуудлаар гомдол гаргахаар болжээ.

Т.Хасбаатарын хувьд өмнө нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр мандатаа аваад байсан ч, нэрийг нь бүртгэж баталгаажуулаагүй тул нэр дэвших эрхийг боогдуулж байна гэсэн үндэслэлээр Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан юм. Дотоод сонгуулийн хорооноос "Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжоор хангах ёстой" гэсэн албан бичгийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо руу илгээсэн байсан ч оролцуулаагүй нь ийнхүү дахин маргаан дагуулахаар болоод байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
apugiin gahai bathuugiin huniig zailuulaach ee uvurhangaichuud aa hortoi arhinuudiig n uurt n bolon ur huuhded n ugvul taarna
2015-01-26
shar semjilsen ovgon:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. google дээр онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-01-26