УИХ-ын даргын мэдээллийг сонсчээ
УИХ дахь АН-ын бүлгийн
хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар
хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар, дэд дарга
Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхий
сайдын мэдээллийг сонсож, Таван толгойн төслийн талаар мэдээлэл сонссон байна.
Мөн эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхэд байр сууриа
нэгтгэсэн аж.
Ерөнхий сайд Тендэрийн
хуулийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн байна. Уг хуулийн төсөл дахин
нэмэлт, засвар хийх шаардлагатай гэнэ. Автобензин, дизелийн түлшийг нэмэгдүүлж
байгаа, Таван толгойн төслийн талаар Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн
байна. Мөн Урт нэртэй, Зөвшөөрлийн тухай, Засгийн газрын тухай, Хуулиудын тухай
хуулийг чуулганаар яаралтай хэлэлцүүлж өгөх хүсэлт тавьсан байна. Яамдын бүтцэд
өөрчлөлт орсонтой холбоотойгоор боловсон хүчний асуудлыг хөнджээ. Оюутолгойн
гэрээний асуудлаар гишүүд Ерөнхий сайдад байр сууриа хэлсэн байна. Эдийн засгийн гэмт хэргээс өршөөл үзүүлэх, Ил
тод байдлын тухай хуулиар Хуульзүйн сайд гишүүдийн асуултад хариулжээ.
Тэд мэдээлэл хийснийхээ
дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Энэ долоо хоногт Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. АН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан уу? Бензин, дизелийн түлшний үнийг нэмэгдүүлснээр дотоодын зах зээл дэх шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа бий юу?
АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар:
-Өрийн удирдлагын
менежментийн хууль хэлэлцэх асуудалд багтаагүй. Бензин, шатахууны үнэ дэлхийн
зах зээлд хямдарсан. Үүнтэй холбоотой импортлогчидтой Засгийн газар хэлэлцээр
хийсэн гэсэн.
АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж:
-УИХ-ын даргын зөвлөлийн
хурал дээр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өрийн удирдлагын хуулийн төслөөр
манай намын бүлэг дээр хэлэлцэх асуудал байгаа учраас энэ долоо хоногт
чуулганаар хэлэлцүүлэхийг хойшлуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тийм учраас
энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхгүй хойшлуулж байгаа. Хоёр
намын зөвшилцөөнөөр тавигдаж байсан нэг асуудал нь өрийн удирдлага байсан. Үл
ойлголцлоос улс төрийн хямрал ч үүсч болзошгүй. Үүнд болгоомжтой хандах асуудал
гэж үзэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ