Жолиг заналхийлэв
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли “UNHCR” байгууллагын хүрээнд Сири болон Иракт айлчилсан юм.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд иргэний дайн болон хэт даврагчдын хохирогч болж
орон гэрээсээ дүрвэсэн иргэдтэй уулзсан билээ. Жүжигчин бүсгүй олон улсыг хэт
даврагчдын эсрэг нэгдэхийг уриалжээ.
Жолиг
дүрвэгсэдтэй уулзсны дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн
Бакар аль Багдадигийн бие төлөөлөгч Хамид аль Манух гэгч “Жоли та уран
бүтээлдээ л анхаарлаа хандуул. Сири, Иракийн дотоодын асуудал чамд хамааралгүй.
Амьд үлдэхийг хүсч буй бол амаа тат” гэж хэлжээ. Тэрбээр мөн Иракийн
Ерөнхийлөгч Фауд Мусамыг олон улстай нөхөрлөхгүй байхыг сануулаад “Биднийг
оролдож, гал өрдөх хэрэггүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ