Хууль зүйн мэдээллийг дохионы хэлээр хүргэнэ
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэжээ. Энэ нь дохионы хэлээр гарч буй анхны эрх зүйн хялбаршуулсан мэдээлэл аж.
б
Энэ ажил нь хууль эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах мөн сонсох боломжийг бүрдүүлэх ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх зорилготой юм. Тус бүтээлд нь дохион хэлний хамт аудио болон текстийг багтаасан тул хүн бүр үзэх, сонсох боломжтой.
ө
Тус бүтээлийг CD хэлбэрээр түгээх болон www.legalinfo.mn вебсайтад байршуулах юм байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ