Гэмт этгээд чанга дэглэмд 7.6 жил хоригдоно
Таксины жолооч эмэгтэйг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгтэнд холбогдох хэргийг анхан шүүхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар зургаан жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5.1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялын хугацааг 7.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
ө
Хэргийг сануулвал, Ц.Сансар нь 2014 оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүнд прокурорын байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 05/205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ