Газанд хордож нас баржээ
БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 44 дүгээр сургуулийн зүүн талд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгажээ. Тус дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 17 настай эрэгтэй Н нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж, ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
б
Мөн өнгөрөгч бямба гаригт ЭХЭМҮТ-д мансуурсан хүүхэд хүргэгдэж ирсэн дуудлага иржээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж, 12 настай эрэгтэй А, ахуйн хэрэглээний газ үнэртэн эмчлэгдэж буй хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
ы
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дэлгүүр, худалдааны төвүүд 21 нас хүрээгүй иргэнд газ зарах, энэ төрлийн бараагаар үйлчлэх нь хориотой байдаг. Тиймээс газ үнэртсэн хүүхдүүд, хаанаас худалдаж авсан болохыг тодруулах шалгалтын ажиллагаа давхар хийгдэж буй аж.
б
Ахуйн хэрэглээний газ нь хорт бодис бөгөөд үнэртсэн тохиолдолд хүний тархи, оюун санаанд шууд нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэвч дэлгүүр, худалдааны төвүүд насанд хүрээгүй хүүхдэд энэ төрлийн бараагаар үйлчилсний улмаас өнгөрөгч онуудад 14-17 насны хүүхдүүд газанд нүүр, амаа түлэх, ЕБС-ийн 14 настай сурагч газ үнэртэж амиа алдсан тохиолдол хүртэл бүртгэгдэж байсан.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ