Приустэй бол хулгайчаас болгоомжил
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд 135 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэний 96 эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Гэмт хэргийн олонхийг хулгайлах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Зах худалдааны төв, байрны гаднах ил зогсоолоос бусдын автомашины эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг 14 гарсныг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.
б
Тухайлбал, СХД-ийн 31 дүгээр хороонд оршин суух Э-ийн гараашид хулгай орж, машины эд зүйлийг нь хулгайлсан, СХД 14 хороонд оршин суух 46 настай эрэгтэй Д-ын королла маркийн автомашины гэрлэн дохио, толь, аккумлятор зэргийг БГД-ийн тавдугаар хороонд оршин суух 46 настай, эрэгтэй Г хулгайлж авсан, мөн СХД-ийн 13 дугаар хороонд байрны гадаа байсан автомашины дугуй бусд эд зүйлийг хулгайлсан гэмт хэргүүд бүртгэгдсэн байна. Түүнчлэн хулгайн хэрэгт өртөж байгаа тээврийн хэрэгслүүдийн олонх нь Приус машин байгааг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлдээ үндэслэн гаргажээ.
бы
Тиймээс иргэд ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камерын орчинд орхиж байх. Ийм боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг анхааруулж байна. б Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ