Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэг буурчээ
Монгол Улсын шүүхийн 2014 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг өнөөдөр ШЕЗ-өөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх" хурлаар дамжуулан сэтгүүлчдэд өглөө. Иргэний хэрэг буурсан сайн мэдээтэй. Үүний ач тус нь Эвлэрүүлэн зуучлал. Иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд бус эвлэрүүлэн зуучлагчид хандах болжээ.
2014 онд иргэн, хуулийн этгээд 5122 маргааныг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар шийдвэрлүүлжээ. Тухайлбал 2013 онд 35314 иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол 2014 онд 33996 хэрэг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 6143 өргөдлөөс 346 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 308 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр эргүүлэн авч, 5122 өргөдлийг шийдвэрлэжээ. Тайлант хугацаанд 367 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
б
Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2014 онд нийт 2437 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас 648 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, буцаасан бол 1187 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн эцсийн байдлаар 602 хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шийдвэрлэсэн захиргааны хэрэг 2013 оныхоос 81 хэргээр буюу 7,3 хувиар өсчээ.
ы
6375 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв
ы6375 хэргийг хянан шийдвэрлэжээ
Эрүүгийн хэргийн тухайд гэвэл, 2014 онд 11430 хүнд холбогдох нийт 7603 эрүүгийн хэргийг хүлээн авснаас 6375 хэргийг хянан шийдвэрлэжээ. Тайлант хугацааны эцэст 493 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг 2014 онд 199 гарсан нь 2013 оныхоос дөрвөн хэргээр буурсан үзүүлэлттэй байгаа бол, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 320 хэрэг гарсан нь өнгөрсөн оныхоос 55 хэргээр буюу 20,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2014 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт 2497, танхайрсан 958, дээрмийн хэрэгт 369 хүнд тус тус ял оноожээ.
б
Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн 45 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 78 тэрбум 169 сая 508 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 626 хүний амь хохирч, 3016 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ. 2014 онд 285 хүнд 1 тэрбум 477 сая 241 мянга 600 төгрөгийн торгох ял оногдуулжээ. Мөн 502 хүнд эд хөрөнгө хураах ял оногдуулж, 350 сая 563 мянга 666 төгрөг гаргуулсан бол 828 хүнд тодорхой албан тушаал эрхлэх тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ял ногдуулжээ.
Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг өсчээ
а
Давж заалдах шатны шүүх 2161 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн нь 2013 оныхоос 291 хэргээр буюу 19,3 хувиар өсчээ. Мөн 1947 иргэний хэрэг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 110 хэргээр буюу 6,0 хувиар, Захиргааны 883 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 235 хэргээр буюу 47,6 хувиар тус тус өссөн байна.
ы
Хяналтын шатны шүүхээр эрүүгийн 629 хэрэг шийдэрлэсэн нь 2013 оныхоос 56 хэргээр буюу 8,2 хувиар буурчээ. Харин иргэний 1017 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 34 хэргээр буюу 3,6 хувиар өссөн байна. Захиргааны 381 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 113 хэргээр буюу 42.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
б
18611 хүнд захиргааны арга хэмжээ авчээ
Өнгөрөгч 2014 онд 18611 хүнд захиргааны арга хэмжээ авсан нь өмнөх оныхоос 2136 хүнээр буюу 13 хувиар өссөн байна. Харин цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 3721 байгаа нь 2013 оныхоос 111 хүнээр буюу 3,6 хувиар өсчээ. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө 1762 хүнийг тэнсэн сулласан нь 2013 оныхоос 135 хүнээр буюу 8,3 хувиар өссөн байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ