Зүүн хязгаарт 80 хүн амиа алджээ
Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид салан тусгаарлагчид болон армийнхан харилцан буудалцаж буй тухай “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ. Тэрбээр ганцхан долоо хоногийн дотор зүүн хязгаарт 80 орчим хүн амаи алдсан гэжээ. Столтенберг “AFP” агентлагт “Украин “НАТО”-ийн гишүүн бус. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко 2020 онд Европын холбоо, “НАТО”-д элсэхээ мэдэгдсэн. Тэр өдрийг хүртэл “НАТО” Украины дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй болохыг мэдэгдье” гэж ярьжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Донецкийн олон улсын нисэх буудлын дэргэд байрлах зогсоол руу гэмт этгээдүүд халдаж, 13 хүн амиа алдсан бол энэ амралтын өдөр Оросын талыг баримтлагчид Мариуполь хот руу дайрч 30 орчим хүний аминд хүрсэн юм. Украины Батлан хамгаалах яам “Зүүн хязгаарын чөлөөлөх ажиллагааны үеэр 40 орчим армийн дайчин амиа алдсан” гэж мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Оросын Засгийн газар Крымийг эх газартаа нэгтгэсэн шиг Донецк, Луганскт мөн санаархаж байна. Тус мужид өрнөж буй алан хядлага, мөргөлдөөнийг тэд санхүүжүүлж байгаа” гэсэн юм.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ