“Өвлийн загасчлал-2015” тэмцээн болжээ
“Уламжлалыг хадгалъя, Шинэчлэлийг эхэлье” уриан дор энэ сарын 24-нд “Өвлийн загасчлал-2015” тэмцээн Булган аймагт болжээ. Тэмцээнд нийт 15 багийн 50 орчим загасчид оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд Орхон аймгийн загасчдыг хамруулан тэмцээний хүрээг өргөжүүлснээрээ онцлог болсон юм.
Тэмцээнд Тэргүүн байрыг Ган-Эрдэнэ ахлагчтай “Тээвэрчин” баг удаах байрыг Билгүүн ахлагчтай “Нэгдсэн эмнэлгийн” баг харин гуравдугаар байрыг Эрдэнэхүү ахлагчтай “Улзага” багууд тус тус эзэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ