Их зөнчөөс уучлалт гуйхыг шаардав
Пакистаны нийслэл Карачи хотноо олон мянган иргэн Францын “Charlie Hebdo” сонинд дахин нийтлэгдсэн исламын шашны их зөнч Мухаммедийн шог зургаас болж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд ойролцоогоор 25 мянган хүн оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид гартаа “Бидний шашныг бүү доромжил”, “Бурханы хүү Мухаммедийг шоглохоо зогсоо” гэх лоозон барьцгаасан байжээ. Пакистаны исламын шашны тэргүүн Жамат аль Исами “Charlie Hebdo” сонины удирдлагуудад хандаж “Энэ сардаа багтаан Мухаммедээс уучлалт гуйхгүй бол Парист дахин халдлага үйлдэхээ мэдэгдэж байна” гэж хэлжээ.
1
“Charlie Hebdo” сонин энэ сарын 14-нд худалдаанд гарсан шинэ дугаартаа исламын шашны тэргүүн Мухаммедийн шог зургийг дахин нийтэлсэн юм. Энэхүү дугаараас болж Ирак, Иран, Сири, Ирак, Пакистан, Нигер зэрэг улсад “Би исламын шашинтан” гэх эсэргүүцлийн жагсаал өрнөөд буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ