Газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгажээ
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/52 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хавсралтад дурдсан 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ