“Би бол Кенжи”

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд барьцаалагдсан Японы иргэн, сэтгүүлч Кенжи Готог суллахыг шаардаж, Токиод эсэргүүцлийн жагсаал болж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жагсагчид “Би бол Кенжи” гэж бичсэн цаас барьцгааж, Ерөнхий сайд Шинзо Абег иргэнийнхээ амийг аврахын төлөө ямар ч алхам хийхгүй байна хэмээн буруутгажээ. Жагсаал хүрээгээ тэлж болзошгүйг хэвлэлүүд онцолж байна.

1

Хэт даврагчдын бүлэглэл өчигдөр Кенжи Готог Йордонд ял эдэлж буй хэт даврагчаар солих хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Тэдний саналын дагуу Японы Засгийн газраас Йордоны удирдлагуудтай холбогдсон ч нааштай хариу авч чадаагүй хэмээн Абе мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдөр хэт даврагч Жихади Жон гэгч барьцаанд байсан Японы иргэн Харуна Юкаваг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Японы шинжээчид энэхүү дүрс бичлэгийг шалгаж үзээд, хуурамч байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна. Харуна Юкаваг хэт даврагчидтай холбоотой байсныг батлах гэрэл зургууд нийтэд дэлгэгдээд буй юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ