Британийн үзэсгэлэнт бүсгүйгээр Эмма тодров
“Daily mail”, “Woman day” сэтгүүлийн удирдлагууд Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү шалгаруулалтад “Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон тэргүүлжээ. Тэрбээр холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн Британийн цөөн хэдэн уран бүтээлчийн нэг билээ. “Woman day” сэтгүүлийн эрхлэгч Сони Кристал жүжигчин бүсгүйг “охин тэнгэр” гэж тодорхойлжээ. Тэрбээр “Уатсон гүнж шиг биеэ авч явдаг. Түүний хувцаслалт гайхалтай” гэжээ.
1
Харин удаах байрт “Edge of Tomorrow” кинонд Том Крузтэй хамтран тоглосон Британийн уран бүтээлч, жүжигчин Эмила Блант, загвар өмсөгч Кейт Мосс болон дуучин Адель жагсчээ. Тус жагсаалтад Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Жорж Александр Луигийн ээж, гүнж Кейт Миддлтоныг багтаагүйд олны дургүйцлийг хүргэсэн байна. “Daily mail” сонины эрхлэгч Жей Тэйлор “Гүнжийн хувцаслалт нэгэн хэвийн. Тэрбээр гүнж болсноосоо хойш шинэлэг, анхаарал татахуйц байхаа больсон” гэсэн тайлбар өгчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ