Нарны замыг 19 дүгээр хороололтой холбоно

img

Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбох ажил хийгдэнэ. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам  /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/  Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо/ 30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даваа:
шарга морьтийн гүүрээс дээшээ эцсийн буудал хүрэх замыг засна гээд лав сүүлийн 3жил хавар ,зун, намартаа яриадл хавар зундаа төсөв нь алга болчих юмдаа тэр хавиас сонгогдсон хотын орлогч с.очирбат мөрийн хөтөлбөр энэ тэрээ нэг эргээд санаач.шарга морьт бол гүнтээс чухал зам. тийшээ э.батүүлийнхэн байдаг болохоорл ....
2015-01-28
sumiya:
khiisen zamaa dahiad hiih n
2015-01-27
уб-ын иргэн:
19-р хорооллыг нарны замтай хаагуур нь яаж холбох гээд байгаа ойлгосонгүй
2015-01-27
зочин:
ханын материалыг 1, 3 -р хороолол зурагт гэж холбооч ээ. сүлжмэлийн урд ганц замд багтахгүй байна
2015-01-27
зочин :
наад замын ажил чинь буруу төлөвлөгдсөн байна. эхний ээлжинд хийсэн одоо явж буй замуудыг өөрчлөнө гэж оруулсан байна. үүний оронд баян хошууны эцсээс чингэлтэй хүртэл, цайзаас дамбадаржаа хүртэл шороон боловч зам хийгээдхээч. энэ нөхцөлд хөдөлгөөн шингээх битүү тойрог үүсэх юм. өөрөөр хэлбэл а.цэгээс б цэгт хүрэх орох гарах тойрог хөдөлгөөн чөлөөтэй болно гэсэн үгл дээ. та нар ойлгохгүй бол товчдоо хөдөлгөөн сааруулах залгиургүй болно гэсэн үг иймд та нар ажсан уу дэлхийн томоохон хотууд гадна талдаа 1-с 2 тойргийн хөдөлгөөн түүн дотроо бусад вертикал перпендикуляр хөдөлгөөнийг багтаасан байдаг ухаараач дарга нар минь
2015-01-27