Тагнуулын агентлагийг татан буулгана

img

Аргентины Ерөнхийлөгч Фернандес де Киршнер  Тагнуулын агентлагийг татан буулгахаа мэдэгджээ. Тагнуулын агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг шинээр бүрдүүлэх хуулийн төслийг санаачилсан бөгөөд үүнийг Конгрессын яаралтай чуулганаар хэлэлцэхээр болжээ.  Ерөнхийлөгч  “Тагнуулын агентлаг 1983 онд төгсгөл болсон цэргийн засаглалтай адил бүтэцтэй байсан. Энэ байгууллагыг өөрчлөх цаг боллоо” гэж хэлжээ.

1

Хэвлэлүүд Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрийг Ерөнхий прокурор Алберто Нисманы үхэлтэй тодорхой хэмжээгээр холбоотой хэмээн таамаглажээ. Ерөнхий прокурор амиа алдахаасаа өмнө 1994 онд Буэнос Айрес хотод Еврейчүүдийн төвд бөмбөг дэлбэлж 85 хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байсан юм. Энэ хэрэгт Ираны Засгийн газар холбоотой байж болзошгүй нууц баримтуудыг Аргентины парламентын тусгай хороонд өгөхөөр бэлдэж байжээ. Энэхүү хэрэгт Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер, Гадаад хэргийн сайд Хектор Тимерман хар холбоотой хэмээн зарга мэдүүлэхээр төлөвлөж байсан юм. Нисман энэхүү баримтаа тусгай хороонд өгөхөөр явж байхдаа халдлагад өртөж, амиа алдсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ