Кобане хотыг хэт даврагчдаас чөлөөлжээ

img

Сири-Туркийн хилийн ойролцоох Кобане хотыг Курдууд 112 өдрийн дараа хэт даврагчдаас чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Курдууд олон улсын тусламжгүйгээр газар нутгаа эргүүлэн авсан” гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ. Курдууд 50 орчим хэт даврагчийг баривчилсан байна. Хотын иргэд төв талбайдаа цугларч “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг шатааж, дургүйцлээ илэрхийлжээ. Аюулгүй байдлын үүднээс дээрх цуглааныг хүчээр тарааж хотод хөл хорио тогтоосон байна.

1

Хэт даврагчид өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр Кобане хотыг эзэлж, эрхээ тогтоосон юм. Энэхүү үйл явдлын дараа тус хотод амьдарч байсан 100 мянган орчим иргэн орон гэрээсээ дүрвэж, 2500 гаруй энгийн иргэн амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
ene utsig hi haalguulchihaach dup hui ve
2015-01-27
kkkk:
argaa barsan zar geseeen gerchilgeeg ni avah hun oldhgui uilee uzej bna gesen
2015-01-27
irgen:
naad zaraa neg l udaa niitlej boldoggui yum uu? olon dahin davtaad baihaar zalhaj bna.
2015-01-27