Харумафүжи аймгийнхаа Хүндэт иргэн болжээ
Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Д.Бямбадоржийг Говь-Алтай аймгийн "Хүндэт иргэн"-ээр тодруулжээ. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр түүнийг "Хүндэт иргэн"-ээр тодруулж, шагнахаар болсон байна. Мэргэжлийн сумогийн озэки Харумафүжи нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Р.Даваанямын бага хүү юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ