Оюутнуудын голч дүнг гурав болгожээ

img

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ыг өөрчлөн баталжээ.

Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй гэж, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж өөрчилжээ. Мөн 50 хувийн дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш гэж, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш гэж тус тус өөрчиллөө.

Үүнээс гадна сургуулиудыг суралцагчдын мэдлэг чадварыг бодитой бус, өсгөж дүгнэх, сурлагын дүнг буруу мэдээлэх зэрэг зөрчил дутагдал гарахаас сэргийлэн журам өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх журмын 7.1 дэх заалтыг "Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ." гэж өөрчилжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal:
ikh surguuliud golch dungee uur uuruur boddog. uuniig mongol ulsiin hemjeend ijil bolgovol iluu shudarga bolno.
2015-01-27
зочин:
маш зөв шийдвэр олсон байна. баяр хүргье. одоо оюутнууд автобусанд үнэ төлбөргүй зорчдог асуудлыг шийдвэрлэж ядаж хөнгөлөлттэй үнээр буюу 200-300 төгрөгөөр зорчуулдаг болох хэрэгтэй.
2015-01-27
иргэн:
тэр магистр докторт сурч байгаа хүмүүст тэтгэлэг өгөх ямар шаардлага байнаа. хамруулах ч шаардлага байхгүй ш тэ.
2015-01-27
дэмжигч:
зөв шийдвэр байна. хичээж суралцахгүй бол тэтгэлэг өгөхгүй байх хэрэгтэй. сүүлийн үед оюутнуудын ихэнх нь сурлагадаа огт анхаарал хандуулахаа байгаад, цагаандаа гарч байгаа. энэ нь зарим талаар сурлагын дүн харгалзахгүй хавтгайрсан тэтгэлэгтэй ч зарим талаар холбоотой байхыг үгүйсгэхгүй. одоо бас "дүнгийн гуйлгын" аянд мордоно доо
2015-01-27