Спортын холбоод хамтран ажиллана
Өнгөрсөн баасан гаригт Спортын төв ордонд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тус холбоод нь хамтран ажиллаж ирсэн туршлага, уламжлал тай бөгөөд уг харилцааг сэргээх, бэлтгэл, сургалт болон уралдаан, тэмцээний тогтолцоог сайжруулахын зэрэгцээ тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, харилцан уялдаатай хамтран ажиллах юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Монголын жүдо бөхийн холбоо нь хөл бөмбөгийн холбоотой менежментээр хамтран ажиллах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ