Селена Гомез осолд оржээ
Дуучин Селена Гомез өчигдөр Нью Йоркт байрлах гэр лүүгээ явж байхдаа осолд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ даяар цаг агаар огцом хүйтэрч, зам талбай бүхэлдээ цасанд хучигдаад буй. Хэвлэлүүд “Дуучин бүсгүй, найз залуугийнхаа хамтаар Лас Вегасаас Нью Йорк руу буцах үед үзэгдэх орчин муу байсан учир тэдний машин замын хашлага мөргөсөн. Хосын биеийн байдал хэвийн байгаа” гэж мэдээлжээ. Селена ослын дараа твиттертээ “Хараал идсэн цас. Би үхэх шахлаа” гэж жиргэсэн байна.
1
“TMZ” сайт “Жүжигчин Роберт Паттинсон цасан шуурганы улмаас өчигдөр Лос Анжелест зохион байгуулагдсан “SAG Awards”-т оролцож чадаагүй” гэж мэдээлжээ. Тэрбээр “Цаснаас болж улаан хивсээр алхаж чадсангүй” хэмээн жиргэжээ. Цасан шуурганы улмаас өчигдөр 2500, өнөөдөр 3500 нислэг цуцлагджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ