Дуучин Д.Оюунтүлхүүр Хирошимад тоглоно

img

Арлын япончуудыг цагтаа уянгалаг сайхан хоолойгоороо байлдан дагуулж явсан дуучин Д.Оюунтүлхүүр Японд тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, тэрбээр ирэх ирэх гуравдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн аж.

Дашрамд дуулгахад Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэт өргөмжлөл хүртээхээр болжээ.

Тэрбээр 14 настайгаасаа Их наран улсад уран бүтээлээ хийж, 200 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан бөгөөд түүний “Цаасан шувуу” дуу нь Японы бага сургуулийн сурах бичигт багтсан байдаг аж. Энэ нь түүний олон жилийн хөдөлмөр бүтээлийн үр дүн бөгөөд Япон даяар эрхэм дуучны нэр алдар түгсэн байдаг ажээ.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toogii:
saihan busgui shuu
2015-01-27
oyuntulkhur:
oyuntulhuur mandtugai
2015-01-27