Монголбанк валютын худалдаанд оролцоогүй
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1944.00 төгрөгийн ханшаар 0.3 сая ам.доллар, 310.95-311.21 төгрөгийн ханшаар 14.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ