Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Тэрбумтан Дональд Трамп ирэх 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Америкчууд намайг хэн гэдгийг минь мэднэ. Миний эх орон дахин хүчирхэгжих учиртай” гэж хэлжээ. Трамп сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдвол Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг үндсээр нь устгаж, Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоож, цалингийн доод хэмжээг нэмэхээ амласан байна.
1
Ирэх сонгуульд экс Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш, экс Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон сонгуульд хоёр удаа нэр дэвшиж байсан туршлагатай улстөрч Митт Ромни нар өрсөлдөх нь тодорхой болоод буй. Хэвлэлүүд “Трампийн мэдэгдэл сонгуулийн өмнөх шоу биш бол гол өрсөлдөөн Хилари Клинтон болон Трампийн хооронд явагдана” гэж мэдээлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ