О.Үйтүмэнгийн алтан медалийн төлөөх барилдаан
Алдарт бөх Ярыгиний нэрэмжит "Алтан гран при" тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилж, өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр дэвжээний эзэн орны дараа буюу хоёрдугаар шалгарсан билээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Европийн хошой аварга Анзор Уришевтэй, манай бөх "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэнгийн хийсэн барилдааны бичлэгийг хүргэж байна. Энэхүү барилдаан 11:4 онооны зөрүүтэйгээр өндөрлөж, манай бөх мөнгөн медаль хүртсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ