Иракийн Ерөнхий сайдаас тусламж хүсчээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Йордонд хоригдож буй алан хядагч эмэгтэйгээр Японы иргэн Кенжи Готог солилцохоо мэдэгдсэн юм. Тэд тодорхой хугацаа заагаагүй бөгөөд “Ерөнхий сайд Шинзо Абе чиний гарт Готогийн амь нас байна. Аврах болон алахаа өөрөө мэд” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Харуна Юкавагийн аминд хүрсэн хэт даврагч Жихади Жон гэгч Иракийн төв радиод “Бид завтай хүмүүс биш. Японы удирдлагууд дэндүү удаан байна” гэж хэлжээ.

1

Тус улсын Гадаад харилцааны яамнаас “Засгийн газар гурав дахь этгээдээр дамжуулан хэт даврагчидтай холбоо тогтоохоор ажиллаж байна. Мөн Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадигаас тусламж хүсч, онлайнаар холбогдсон” гэж мэдэгджээ. Абег буруутгасан хүмүүсийн тоо цаг, минут тутамд нэмэгдэж буйг “NHK” агентлаг мэдээллээ. Японы хэвлэлийн салбарынхан хэдийнэ “Би бол Кенжи” гэх жагсаал зохион байгуулаад байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yax gej aimaar gazarluu ywdag ymde
2015-01-27