Фэйсбүүкийн удирдлагууд яаралтай хуралджээ
Олон сая хэрэглэгчидтэй фэйсбүүк, инстаграм өнөөдөр Улаанбаатарын цагаар 14.10 минутад нэг цаг орчим унасан юм. Фэйсбүүк нүүр хуудастаа “Уучлаарай, асуудал үүссэн бололтой. Бид яг одоо засахаар ажиллаж байна” гэж бичсэн юм. “Ройтерс” агентлаг “АНУ болон Европ, Ази, Латин Америкийн орнуудын хэрэглэгчид /ойролцоогоор 1.1 тэрбум иргэн/ цаг орчим фэйсбүүк, инстаграм зэргийг ашиглаж чадсангүй. Фэйсбүүкийн удирдлагууд яаралтай хуралдаанд орсон гэж компанийн сайтад бичсэн байна” гэж мэдээлжээ.
р
Өнгөрсөн онд фэйсбүүк дотоод асуудлаасаа болж 15 минут орчим серверээ унтрааж байсан юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ