Аюултай ачаа тээвэрлэх гэж байна уу
Иргэд, хуулийн этгээд овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрлийг Замын цагдаагийн газрын Техник, хяналтын хэлтсээс авдаг байсныг ЦЕГ-ын Лицензийн төвөөс авдаг болсон. Аюултай ачаа, тээш тээвэрлэх хүсэлт гаргасан аж ахуй нэгж, байгууллага нь тодорхой материалыг бүрдүүлэх ёстой байна.
б
Тодруулбал, хүсэлт, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, аюулгүй ажиллагааны заавар, тэсэлгээний ажилтны үнэмлэх зэргийг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 2-р хороо, Доржийн гудамж “Иргэн таны төлөө” төвийн 2 давхарт 211 тоотод авчирч өгөхөд болох аж. Мөн 93200100 дугаарын утсаар холбоо барьж болох нь ээ.
ө Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ