Дулааны хүчин чадлыг нэмэхэд 130 тэрбум шаардлагатай
Одоогоо Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байгаа аж. Үүний 20 орчим хувийг гаднаас импортолдог байна. Хэдийгээр цаг агаар дулаан байгаа ч хэрэглээ ихтэй байгаагаас үүдэн ачаалал буурахгүй байгаа. Тиймээс эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ДЦС-III, ДЦС-IV-ийн өргөтгөлийг ашиглалатад оруулж, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгээд байгаа юм. Цаашид ДЦС-V-ыг барих, ДЦС-III-ыг 250 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар, өргөтгөх, цахилгааны болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа аж. Энэ ажлуудыг гүйцэтгэхэд багадаа л 130 гаруй тэрбум төгрөг шаардлага байгааг салбарын яамнаас мэдээлж байна. ДЦС-III, ДЦС-IV-ийн өргөтгөлийг Хөгжлийн банкны зээлээс буцаан төвлөрүүлсэн 110.9 сая ам.доллараас санхүүжүүлэх боломжтой хэмээн үзэж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ