Батлан хамгаалах салбар чухал үүрэгтэй гэв
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Ц.Цолмон сайд батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаатай ХБНГУ-ын Элчин сайдтай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хамтын ажиллагааны асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, харилцан ярилцаж, санал солилцжээ.
a
Энэ үеэр өнгөрсөн онд болж өнгөрсөн Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд батлан хамгаалах хамтын ажиллагааны чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулсан. Мөн 2009 оноос эхлэн Афганистанд явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Афганистан Улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байна.
a
Тиймээс хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлдэг тул одоогийн хүрсэн хамтын ажиллагааны төвшинг улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Иймд бүх төвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчний сургалт, энхийг сахиулах ажиллагааг цаашид үргэлжлүүлж, хамтарсан хээрийн дадлага зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тогтсон байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ