Улаанбаатарт 14 хэм хүйтэн

img

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ы Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ