Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"Улаанбаатар" зочид буудлын "Хөх асар" танхимд

09:00 цагт "ЕБС-ийн дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжих нь" сэдэвт үндэсний сургалт  болно. Утас: 98119897

б

Татварын Ерөнхий газрын байранд

09:00 цагт  "Татвар төлөгчдөд зориулсан сургалт" болно. Тус сургалт нь даваа, лхагва гарагуудад болдог. Утас: 311143

б

ЭМСЯ-ны "В" зааланд

09:00 цагт ЭМСЯ, БСШУЯ, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтарсан Харвардын судалгаануудыг танилцуулах уулзалт  болно.

б

"Blue sky" цамхагийн Кристал танхимд

10:00 цагт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн саналын дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг  болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцоно. Утас: 91040607

бУлаанбаатар зочид буудлын Хархорин танхимд

10:00 цагт Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулах чуулган  болно.

б

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хурлын танхимд

11:00 цагт  Сар шинийн баярын өдрүүдээр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, зам зорчих хэсэгт өөрчлөлт оруулсан талаарх Улаанбаатар хотын Засаг даргын Захирамжийг олон нийтэд хүргэх хэвлэлийн бага хурал болно.

б

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт  Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөнөөс “2015-Эв нэгдлийн жил-хуйвалдаангүй амьдарцгаая” сэдэвт хэвлэлийн хурал зарлалаа.

12:45 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн бүх оддын 2015 тоглолт болохтой холбогдуулан мэдээлэл хийнэ. Тоглолтод оролцох баг тамирчдыг зарлах бөгөөд хуралд ирсэн сэтгүүлчдэд мандат олгоно.

б

Монголын үндэсний олимпийн хорооны байранд

11:00 цагт Өөрийнх нь эсрэг мэдээлэл хийгээд, ажлыг нь авахаар улайран дайраад буй хэсэг бусаг улсын талаар мэдээлэл хийхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн  хэвлэлийн хурал зарлав.

б

Хөдөлмөрийн яамны байранд

12:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захиралтай уулзана. Уулзалтаар хямралын үед ажлын байрыг нэмэгдүүлж чаддаггүй юм гэхэд хорогдуулахгүй байх боломж бололцооны талаар болон гадаад, монгол ажилчдын цалингийн ялгааны талаар ярилцана. Утас: 91915340

б

АШУҮИС-ийн хичээлийн 2-р байранд /Сувилахуйн сургууль нь 3-р эмнэлгийн хойно/

12:00 цагт АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургуулийн Цөм лаборатори болон Эмийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаа   болно. Утас: 98119897, 91913865

ы

Хөдөлмөрийн яамны байранд

14:30 цагт С.Чинзориг сайд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманнтай уулзана. Утас: 91915340

ы

Хөдөлмөрийн яамны байранд

15:00 цагт ирэх зун Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод оролцох токарь, мужаан, гагнуур, цахилгаан, тогооч, үсчин гоо засал зэрэг есөн мэргэжлээр өрсөлдөх 18 залууг БНСУ-ын КОИКА, Германы ЭСЯ дэмжиж багаж тоног төхөөрөмж болон бусад туслалцааг үзүүлэхээр болсныг нотлох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа  болно. Утас: 91915340

's

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ