Ерөнхийлөгч хэвлэлийнхэнтэй уулзана

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өчигдөр орой эх орондоо ирсэн юм.

й

Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Чех улсад хийсэн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех, Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхав.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  төрийн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзалт хийж, Карлын их сургуульд зочилсон юм.

ир

Харин энэ сарын 21-24 өдрүүдэд Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр “Дэлхийн усны хөтөлбөр 2015” болон  Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаанд оролцож, дэлхий дахины шинэ нөхцөл байдал дахь стратегийн өрсөлдөөний асуудлаар дэлхийн улс төр,эдийн засгийн удирдагчидтай  санал бодлоо солилцсон юм.

ир

Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл  зохион байгуулж байгаа профессор Клаус Шваб бараалхав. Уулзалтаар Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Давос зүүн хойд Ази” хуралдааныг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулах санал тавьж байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн чуулганы онцлох нэг зүйл нь хувь хүний санаачлага хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн Давосын эдийн засгийн форум энэ жилээс бие даасан  олон улсын институцийн статустай болж байгаа юм.

ихр

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч   өнөөдөр  11:20 цагт Төрийн ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна.

ир

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol hun:
tsy hua elbegdorj hudlaa yarihaa bolio mongoliin neriig delhiid bitgii *taad bai l daa uuriinhuu bie shig jijighen bodoltoi hujaa miny hor nairuulahdaa chi delhiid number one hujaa shuu bushuu mongolooc miny zail aa!!!!! nalaihad barigdsan gazar dooguurhi nuuts baiguulamjaa mongolchuudad tailbarla tsy hua
2015-01-28

зочин:
ноён уулаа гадныханд өгчихөөд араас нь охины онгон ярьж тэнэгтэнэ дээ
2015-01-28
уншигч:
olloo.mn дээр 3 сая дахь иргэн төрлөө гэсэн мэдээлэл байна. үнэн үү? миний хамгийн их холбогддог сайт ямар удаан байна аа.
2015-01-28
монголчууд:
хөөе шоучин гуай цаана чинь даваажаргал сумогийн дээд амжилтыг эвдчихээд байна.монгол улсын хөдөлмөрийн баатар цол хурдан өгөөдөх.дэмий балай юмнуудад улсын баатар одон медаль бөөндөөд хэвтэж байдаг байж өгөх ёстой хүнд өгхөгүй унжигнаад байгаарай чи.
2015-01-28
zochin:
eeljit show.jaahn pr dahaa boloich
2015-01-28